top of page

Хямд шахмал, том эрсдэл

Монголчууд өвдөх бүрдээ эмийн сан руу гүйдэг. Ханиад хүрлээ антибиотик, толгой өвдлөө өвчин намдаагч, нойргүйдлээ тайвшруулагч гэх мэт дасал болсон зуршилууд өнөөдөр эрүүл мэндийн ноцтой асуудлын эх үүсвэр болж байна. Эмийн зохисгүй хэрэглээ чимээгүй тахлын хэмжээнд хүрч, антибиотикт тэсвэртэй бактери бий болох, элэг бөөрний гэмтэл, сэтгэцэд нөлөөт эмүүдэд донтох зэрэг эрсдэл нэмэгджээ.

Various Pill Blisters

Anytime, Anywhere

emnii ss.jpg

Их сургуулийн 2-р түвшний оюутны facebook-ийн пост. 

Толгой өвдөх болгонд эмийн сав руугаа гараа сунгах нь 20 настай оюутны өдөр тутмын хэв маяг болжээ. Тэр зөвхөн өвдөлтөө намдаах гэж биш өдөр тутмын хичээл, шалгалт, завгүй амьдралын стрессээ даван туулах гэж эмд найдан эхэндээ нэг ширхэг ибупрофен уудаг байсан бол, нэг сарын дараа хоёр ширхэг, шалгалт дөхөх үед гурав хүртэл нэмдэг болж.

 

Эм түүний амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон ч эрүүл мэндэд нь учруулах аюулыг  тэр төдийлөн анзаардаггүй байв. Өвдөлт намдаах эдгээр эм түр зуурын тайвшралыг авчирдаг ч хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөр,  ходоод зэрэг дотор эрхтэнд сөргөөр нөлөөлж, нөхөж барашгүй хохирол учруулдаг гэдгийг үл мэднэ.

 

Өдөр бүр хичээлдээ явахын өмнө залгидаг ганц шахмал түүний стресс, ядаргааны шууд шийдэл болон хувирсан. Түүний байдал нь өнөөгийн оюутан залуусын дунд нийтлэг тохиолдож буй эмийн зохисгүй хэрэглээний жинхэнэ дүр зургийг илтгэж байна. Харин эмч энэ тухай юу гэж зөвлөв. 

Эм гэж юу вэ? 

Medicine-amico_edited_edited.png

Монгол Улсын “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д  эм гэдэг нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх зориулалттай, хүний физиологийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл нь эм судлал, эмнэлзүйн туршилтаар нотлогдсон, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг, тодорхой хэлбэртэй бүтээгдэхүүнийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. 

Эм нь ам дамжсан зөвлөгөөгөөр сонгох, туршаад үзье гэж хэрэглэх зүйл биш түүний ард маш олон шатны судалгаа, лабораторийн үнэлгээ, эмнэлзүйн туршилт, аюулгүй байдлын үнэлгээ байдаг. Өөрөөр хэлбэл, бидний хэрэглэх жижигхэн шахмал бүр хэдэн мянган эрдэмтэн, судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр дүн.

Эмийн гол онцлог нь тунгийн нарийн тохиргоо. Жижигхэн шахмал дотор агуулагдаж буй бодисын хэмжээ хэтэрхий их байвал хордлого үүсгэнэ, бага байвал огт үр дүнгүй. Тиймээс эм бол ухаантай хэрэглэвэл амь авардаг, буруу хэрэглэвэл эрсдэл дагуулдаг “хоёр нүүртэй” хүчтэй бодис. Энэ утгаараа эм нь хүнсний нэмэлт, витамин, ургамлын ханд гэх мэт бүтээгдэхүүнтэй огт адил биш  шинжлэх ухаанаар батлагдсан үйлчлэлтэй, хуулиар хамгаалагдсан онцгой ангиллын бүтээгдэхүүн.

Эмийн тухай зөв ойлголттой байх нь маш чухал. Дэлхий даяар өөрийгөө эмчлэх соёл нэмэгдэхийн хэрээр эмийг дураараа хэрэглэх, интернетийн мэдээллээр тун тохируулах гэх мэт буруу дадал нэмэгдэж байна. Энэ нь хуулийн дээрх тодорхойлолтын ач холбогдлыг улам тодруулж өгдөг. Эм гэдэг бол бидний бодсоноос хавьгүй илүү нарийн, хариуцлагатай ойлголт бөгөөд түүнийг зөв мэдэж, зөв хэрэглэнэ гэдэг нь эрүүл мэндээ хамгаалж буй хамгийн ухаалаг алхам юм.

Монгол Улсад  4191 эм бүртгэлтэй байдаг. Эдгээрээс 1169 нь жоргүй олгогддог эмийн санчаас жоргүй авч болох эмүүдээс хамгийн түгээмэл хэрэглээг олж мэдэхийн тулд хэрэглэгчдээс бичил судалгаа авсан юм. Бидний судалгаанд 10-65 насны 200 хүн хамрагдаж тэдгээрийн 66,7 хувь нь хямд, жоргүй зарагддаг парацетамол, цитрамон-п гэх эмийг өдөр бүр хэрэглэдэг байна. Тус эмнүүд нь донтолт цаашлаад эмийн хордлого үүсгэх эрсдэлтэйг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

image_1024_edited_edited_edited.png

Гэвч бид толгой өвдөх, халуурах үед парацетамолыг хамгийн энгийн, хамгийн аюулгүй эм гэж хэрэглэдэг. Гэвч энэ “энгийн” эм тунгийн алдаа гарсан тохиолдолд амь насанд заналхийлэх хэмжээний хор нөлөө үүсгэдгийг олон хүн төдийлөн мэддэггүй.

Парацетамолыг их хэмжээгээр уух, ойр ойрхон давтан хэрэглэснээр  боловсрох процесс өөрчлөгдөж, элэг хордуулагч NAPQI хэмээх хорт нэгдэл огцом ихэсдэг. Энэ бодисыг саармагжуулах элэгний нөөц дуусахад:

1. Амьсгал давчдах, хүчилтөрөгчийн солилцоо алдагдах

2. Цусны улаан эс багасаж, бие бүхэлдээ хүчилтөрөгчийн дутагдалд орох

3. Толгой эргэх, ухаан балартах

4. Эцэстээ элэгний хурц дутагдал, тархи хавдах, комд орох,

5. Хүнд тохиолдолд үхэлд хүргэх эрсдэлтэй.

Хамгийн аюултай нь парацетамолын хордлого эхний хэдэн цагт бараг шинж тэмдэггүй эсвэл “хоолны хордлого шиг” энгийн шинжтэй байдаг тул хүмүүс тоохгүй өнгөрөөж, эмнэлэгт хэтэрхий оройтож очдог байна.

Ялангуяа 

- Тайвшруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй бусад эмтэй хавсран хэрэглэх

- Архи уусны дараа парацетамол уух

- Ханиадны олон найрлагат эмнүүд (Coldrex, Teraflu гэх мэт) давхар уух нь тун давхцах хамгийн түгээмэл шалтгаан юм.

Өөрөөр хэлбэл, парацетамолыг  буруу хэрэглэвэл  маш хүчтэй хор болж хувирдаг эм.

Яагаад парацетамол “аюулгүй” мэт боловч хамгийн их хордлого үүсгэдэг вэ?

Парацетамолыг авахад эмчийн үзлэг, жор шаарддаггүй. Энэ нь хүмүүс тунгаа өөрсдөө “таамгаар” тохируулах нөхцөл болдог.

  • Өвдөлт намдахгүй бол дахин уух

  • Ханиадны эмтэй давхар уух

  • Хүүхдийн тунг “барагцаагаар” өгөх гэх мэт алдаанууд хамгийн түгээмэл.

Сүүлийн жилүүдэд АНУ, Их Британи, Австрали, Европын орнуудад парацетамолтой холбоотой хордлогоор эрс өссөнөөс үүдэн жоргүй зарахыг хязгаарлах талаар хэлэлцэж эхэлсэн. АНУ-д парацетамолын хордлого жилд дунджаар 56 мянган хүн эмнэлэгт хүргэгдэж, 500–600 хүн нас бардаг гэсэн албан мэдээлэл бий. Тэр ч бүү хэл эм судлаачид энэ эмийг жоргүй худалдах нь аюултай тул хяналттай болгох тухай удаа дараа сануулж байна. Гэтэл манай улсад ааруулаас ч түгээмэл хэрэглэсээр...

Парацетамол муу эм учраас хориглох эсвэл хянах бус, хэрэглэгчийн боловсролд анхаарах хэрэгтэй.

- Ердөө жоргүй олгодог, хүмүүс мэдээлэл муутай, бусад эмтэй найрлага давхарддаг, архитай хавсар ч хэрэглэдэг гэсэн нөхцөлүүд л парацетомалыг  дэлхийн хамгийн их хордлого үүсгэдэг эм болгожээ.

Ингэхээр өнөөдөр парацетамолын аюул нь эмийн чанараас илүү мэдлэггүй хэрэглэх хэв маягтай холбоотойг дээрх баримтууд харуулж байна. Эм бол хоол хүнсний бүтээгдэхүүн бус буруу хэрэглэвэл амь насанд хүртэл заналхийлэх хүчтэй бодис гэдгийг дахин санаж, хэрэглэгчийн боловсролыг нийгмийн түвшинд сайжруулах шаардлагатай байгаа юм.

Assorted Pills

Тодорхойгүй оношоор эм авч уух нь тухайн үедээ эмчилж байгаа мэт боловч өвчнийг нуун дарагдуулах, түр зуур намдаан өвчний хүнд шатанд орох эрсдэлтэй

Эм зүйч Ө.Нандинцэцэг

Эмийг, нэг ширхэг шахмал парацетомалыг юугаар орлуулж эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл хийж болох вэ? Мэргэжилтэн юу гэж зөвлөв? Дасгал хөдөлгөөн нь зөвхөн биеийн эрүүл мэндэд төдийгүй сэтгэл санаа, оюун ухаанд ч гүн нөлөө үзүүлдэг. Тогтмол дасгал хийх нь стресстэй тэмцэхэд, сэтгэл санааг тогтворжуулахад, энергийн түвшинг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Физик хөдөлгөөн нь тархины “сайн мэдрэмжийн” дааврууд болох серотонин, дофамин, эндорфины үйлдвэрлэлийг идэвхжүүлж, сэтгэл санааны дарамт, депресс болон түгшилт бууруулахад шууд нөлөө үзүүлдэг. Мөн дасгал нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, сурах чадварыг сайжруулж, мэдрэлийн эсүүдийн өсөлт болон тархины уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.  Спортоор хичээллэх, дасгал хийх нь нийгмийн харилцааг сайжруулж, ганцаардлыг бууруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж амьдралын чанарыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт хөнгөн эсвэл дунд эрчимтэй дасгал буюу алхах, дугуй унах, йога хийхэд 30 минут хангалттай бөгөөд эрчимтэй дасгал бол долоо хоногт 3-5 удаа хийхэд илүү үр дүнтэй байдаг. Орчин үеийн стресс ихтэй амьдралд дасгал хөдөлгөөн нь байнгын эм шиг үйлчилж, бие, тархи, сэтгэл санааг эрүүл, тэнцвэртэй байлгахад зайлшгүй шаардлагатай.

500 төгрөгийн эм 5 сая төгрөгний зардал үүсгэнэ. 

Эмийн үнэ хямд байх нь эерэг талтай ч зохисгүй хэрэглээг нэмэгдүүлэх томоохон эрсдэлтэй. Өвдөх үедээ эмчид үзүүлэхийн оронд хүмүүс өөрсдөө дур мэдэн эм худалдаж авах нь түгээмэл. Ялангуяа антибиотик зэрэг хүчтэй эмнүүдийг үнэ бага байснаар вирус, нянд дасал үүсэж, олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж болзошгүй. Зарим тохиолдолд эм найруулах эрхгүй хүн зөвлөгөө өгч, өөрийн мэддэгээр санал болгох нь хүртэл бий. Иймээс хямд үнэ боломж мэт харагдавч буруу хэрэглээ түгээмэл болох үндсийг тавьж байна. 
Үнэ өртгөөр нь бодвол “хямдхан эм” гэдэг үг эдгэрэл мэт сонсогдоно. Харин бодит байдал дээр хямдхан учраас л хэтрүүлэн хэрэглэгдэг, хэн ч хянадаггүй учраас зоргоороо уудаг болжээ. “Өвдөж байна” гээд аль нэгэн эмийн санд ороод халаас дахь мөнгөндөө тааруулан '' хямд эм''- ээ авна. Ууна. Эмчилнэ. Харамсалтай нь нэг удаагийн хүчтэй өвдөлтийг намдаах зорилготой шахмал нь хоол мэт болж бага багаар дотор эрхтэн рүү довтолж эхлэхийг хэн ч анзаарахгүй. Ингээд нэг л өдөр яаралтай түргэн тусламж дуудаж, зохисгүй эмийн хэрэглээнээс үүссэн өвчний онош сонсоно. Тэр үеийн үнэтэй оношилгоо, MRI, эмчилгээ, хяналтын төлбөр магадгүй тэр үед эдгэрэл мэт 500 төгрөгийн эм  тав, 10 саяас ч давсан үнэтэй зардал болж хувирсан байхыг үгүйсгэх аргагүй. Хямдхан учраас авсаар, хямдхан учраас хэтрүүлсээр, хяналтгүй хэрэглэсээр бид өөрсдийн эрүүл мэндийн жинхэнэ үнэ цэнийг алдаж байна.

Хамгийн харамсалтай нь, бид өвдөлтөө намдаагаад байгаа болохоос өвчнөө эмчилж байгаа юм биш бидний доторх өвчний хашхирааныг зүгээр л түр дуугүй болгож байгаа хэрэг. “Хямдхан болохоор нь уучихлаа. ” гэдэг үг бол хамгийн аюултай тайвшруулалт. Эм бол эм. Үнэ бус хэрэглээний соёл чухал.

image.png
image_edited.png

ганцхан сар хүрэхгүй хугацаанд буюу 25 хоногт зөвхөн нэг эмийн сангаар өвчин намдаах эм

 (ибупрофен) 595 ширхэг зарагджээ.

Бид ''хямд шахмал том эрсдэл'' мультмедиа бүтээлийн төгсгөлд мэдээлэл хүлээн авагч танд эмийг зөв зохистой хэрэглэх таван зүйлсийн зөвлөгөөг хүргэж байна.

эмийг зөв хэрэглэх 5 алхам

Хэрэв та ямар нэгэн эм, эмийн зүйлийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол энэхүү таван төрлийн зөвлөгөөг эхнээс нь дуустал уншаад үзээрэй. Эм бол хоол биш. Тэр тусмаа хямд эмийг байнга уудаг бол бидний бүтээлийг дахин нэг уншиж, сонсоорой. 

bottom of page